Тус танхимаас анх удаа Япон улсын Токио хотод зохион байгуулсан бизнес форумын хүрээнд Японы үйлдвэр, аж ахуй нэгжүүдтэй танилцах бизнес аялал давхар зохион байгууллаа. 2023 оны 11-р сарын 4-10-ны өдрүүдэд зохион байгуулагдсан тус бизнес аяллын үеэр:
- 11-р сарын 5: Токио мотор шоу-“The 2023 JAPAN MOBILITY SHOW”
Тус бизнес аяллын хүрээнд дэлхийд алдартай “Токио мотор шоу” үзэж, автомашин болон mobility салбарын ирээдүй, автоматжуулалт, робот болон сансрын технологийн ололт амжилт, салбарын чиг хандлагатай танилцлаа.
- 11-р сарын 6: “Бизнес форум-Бизнес мачинг” in Tokyo(@Токио дахь Монгол улсын ЭСЯ)
Монгол улсаас Япон улсад суугаа ЭСЯ-ны хурлын танхимд хоёр орны бизнес эрхлэгчдийг хамруулсан “Бизнес форум” зохион байгууллаа. Тус бизнес форумын тухай мэдээллийг эндээс авна уу! Түүнчлэн дараа нь болсон “Re-Net ” networking&business matching уулзалт маш үр дүнтэй болж, хоёр талын бизнес эрхлэгчид танилцаж, харилцан бизнес мэдээллээ хуваалцаж, хамтын ажиллагаа ярилцлаа.
- 11-р сарын 7: Хувийн уулзалт
Оролцогч компаниуд тухайн бизнес форумд оролцсон компаниудтай хамтын ажиллагааны уулзалтууд хийх зэргээр, ирээдүйн бизнес боломжийг илүү эрэлхийлсэн хувийн уулзалтууд боллоо.
- 11-р сарын 8: Үйлдвэрүүдтэй танилцах бизнес аялал
Тухайн өдөр Сайтама мужид байрладаг “Тэнтак” ХХК-ийн хувцасны хаяг, шошго үйлдвэрлэдэг Япондоо тэргүүлэх зэргийн үйлдвэрт зочилж, тухайн үйлдвэрийн сүүлийн үеийн шинэ технологи болох RFID код бүхий хувцасны шошго үйлдвэрлэх явцтай танилцаж, тухайн шошгын хэрэгцээ нь Японы Юникло зэрэг том корпорацуудад хэрэглэгдэж, хэрэглэгчийн худалдан авсан барааг сагстай нь нэгэн зэрэг бүгдийг тоолж, тооцоог нь цаг алдалгүй хийх боломжтой болсон давуу талтай гэж байлаа. Мөн Япондоо CU, GS25 шиг ая тухтай дэлгүүрүүдэд удахгүй нэвтрэх тухай ч ярьж байлаа.
Бидний дараагийн очсон үйлдвэр бол Ибараки мужид байрлах “Сарая” ХХК-ийн химийн үйлдвэр. Тус компанийн хувьд Осака хотод толгой компани болон Кансай бүсийн үйлдвэр нь байдаг бол Канто бүс буюу Япон улсын төв хэсэгт байрлах тус Ибараки дахь үйлдвэр нь ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ариутгах хэрэгсэл, шампунь, гоо сайхны бүтээгдэхүүн, шингэн саван зэргийг үйлдвэрлэдэг бөгөөд дэлхийн 40 орчим оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг том үйлдвэр байлаа. Компанийн хувьд Монгол улсад тус компанийн бүтээгдэхүүнийг сонирхох аж ахуй нэгжтэй хамтран ажиллах боломжтой гэдгээ илэрхийлж байлаа.
Бидний энэ удаагийн бизнес аялал энэ хүрээд өндөрлөлөө. Оролцсон аж ахуй нэгжүүд хоёр талаасаа цаашдын хамтын ажиллагаа ярилцаж, бодит ажил хэрэг болно гэдэгт найдаж байна.
Ман дараагийн бизнес аяллаар та бүхэнтэй эргэн уулзахын ерөөл дэвшүүлье.