“GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес өдөрлөг нь хоёр орны хооронд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн оролцдог, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд үндэсний үйлдвэрлэгчдийн болон япон бизнес, бараа бүтээгдэхүүн, соёл, үйлчилгээг танилцуулж, Монгол-Японы бизнес эрхлэгчдийн уулзах цэг болдог арга хэмжээ юм.2026 онд ойрхи дорнодод шинээр бүс нутгийн зөрчил гарч, үүнээс улбаатайгаар шатах тослох материалын хомсдол, далайн тээвэр саатсанаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл, тогтворгүй байдал үргэлжилсээр.
Монгол улсын эдийн засаг ммпортоос хамааралтай байдаг тул шатахууны хомсдол, тээврийн сүлжээний доголдолоос үүдэлтэй хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц 14% болсон нь хэрэглэгчдэд хүнд тусаж байна. Цаашид ч энэхүү тодорхойгүй байдал үргэлжлэхээр төлөвтэй байгаа нь үндэсний эдийн засагт нөлөөлж, хэрэглэгчдийн худалдан авах чадвар сөргөөр нөлөөлөх магадлалтай.
Ийм үед үндэсний үйлдвэрлэгчид болоод Япон улсаас эрүүл, чанартай бараа бүтээгдэхүүн импортлогчид хамтран 5 дахь жилдээ “GOLDEN WEEK-2026” Монгол-Японы бизнес өдөрлөгийн 2026 оны 6-р сарын 5,6,7-ны өдрүүдэд, Улаанбаатар хотын төвд, УИД-ийн урд, Фонтан талбайд зохион байгуулж байна. 

Импортлогч компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд хүргэх, үйлдвэрлэгчид дундын нэмэлт өртөггүйгээр танд бараа бүтээгдэхүүнээ санал болгодог тус экспо(бизнес өдөрлөг)-ийг зорин ирж, өдөр тутмын хэрэглэж дадсан, чанартай, эрүүл бүтээгдэхүүнээ нэг дороос худалдан авах боломжтой юм.
Хоёр орны хооронд бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдийн хувьд өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрэглэгчдэдээ санал болгож, оролцох боломжтой юм.