2025 оны 4-р сарын 24-ний өдөр Монгол Японы Парламентийн Бүлгэмийн гишүүд Япон улстай хамаарал бүхий үйл ажилагаа явуулдаг салбар бүрийн ТББ -уудтай хийх уулзаж зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээг Монгол Японы Парламентийн Бүлгэмийн дарга Ж.Галбадрах нээн үг хэлж, Япон улсын Засгийн газрын иений хөнгөлттэй зээл хэрэгжих, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан Масако нар Монгол Улсад анх удаа айлчлах зэрэг хоёр орны хооронд түүхэн үйл явдлууд болж байгааг онцлоод цаашид Япон улсатай хамаарал бүхий ТББ -ууд мэдээллээ үр дүнтэй солилцох, хамтран ажиллахын чухлыг дурдав.
Уулзалтад Монгол дахь Японы Худалдааны Танхимын Ерөнхийлөгч Б.Мөнхтуг оролцож, тус танхимын жил бүр зохион байгуулдаг онцлох арга хэмжээний тухай, мөн хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар байр сууриа илэрхийлж мэдээлэл солилцлоо.
Тус арга хэмжээнд Монгол Японы Харилцааг Дэмжих Түншийн Холбоо Нийгэмлэг, Монгол Японы Найрамдлын Нийгэмлэг, Монголын Япон Судлалын Нийгэмлэг, Монгол дахь Японд Сургууль Төгсөгчдийн Нийгэмлэг ЖУГАМО, Монгол дахь Япончуудын Эв Нэгдэл Холбоо, Монгол дахь Японы Худалдаа, Аж үйлдвэр Эрхлэгчдийн Холбоо зэрэг ТББ-уудын төлөөлөл оролцлоо.
Арга хэмжээнд Монгол Японы Парламентийн Бүлгэмийн дэд дарга Г.Лувсанжамц болон тус бүлгэмийн гишүүд Х.Болормаа, П.Сайнзориг нар оролцов.