Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль болж өнгөрсний дараа шинэ УИХ-аас “Монгол-Японы Парламентийн бүлэг”-ийг нийт 29 гишүүнтэйгээр байгуулсан билээ.
Тус бүлгийн даргаар Монгол УИХ-ын гишүүн Ж.Галбадрах томилогдож, Дэд даргаар Г.Лувсанжамц, Х.Баттулга гишүүд ажиллахаар болсон.
Монгол-Япон хоёр орны найрамдалт харилцааны гүүр болох тус бүлгийн төлөөлөл, бүлгийн дарга УИХ-ын гишүүн Ж.Галбадрах, Дэд дарга, УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц нартай “Монгол дахь Японы худалдааны танхим” ТББ-ын гишүүн байгууллагуудын төлөөлөл уулзаж, санал солилцлоо.
Тус уулзалтын үеэр хоёр орны харилцаа төр засгийн түвшинд хөгжихөөс гадна, хувийн хэвшил, бизнесийн салбарт илүү далайцтай харилцаж, хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн салбарыг хэрхэн дэмжиж хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.