Японы Олон улсын Хамтын ажиллагааны байгууллага “ЖАЙКА”-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас жил бүр зохион байгуулж байгаа “Монгол-Япон Бизнес Форум 2024” арга хэмжээ удахгүй болох гэж байна.
ХЭЗЭЭ: 2024.8.19/ Даваа гараг/, 09:00-18:00,
ХААНА: “Улаанбаатар зочид буудлын Их танхим”-д зохион байгуулагдана.
Монгол-Японы эдийн засаг, бизнесийн харилцааг дэмжих, тогтвортой хөгжлийн төлөө ажилладаг тус #japanchamber нь хоёр дахь жилдээ энэхүү Монгол-Японы бизнес форумд хамтран зохион байгуулагчаар орж, ажиллаж байна.
Тиймээс хоёр орны хооронд бизнес эрхлэгчид болон Япон улсын аж ахуй нэгжүүдтэй харилцаа тогтоохыг хүсдэг бүх байгууллагуудыг урьж байна.
Энэ жил гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Монгол-Япон Бизнес Форум” нь Япон талаас 150 орчим, Монгол талаас 400 орчим зочид төлөөлөгчид оролцдог Монгол-Япон хоёр орны бизнес түншлэлийн хүрээнд зохион байгуулагддаг томоохон үйл ажиллагааны нэг юм.
Энэ удаагийн форумын хувьд :
“Монгол Улсын Эдийн засаг, аж үйлдвэржилтийн төрөлжилт” сэдвийн дор салбар бүрийн хувийн хэвшил, төрийн байгууллагын төлөөллүүд илтгэл тавьж, панел хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах болно.
Хоёр улсын хооронд бизнесээ хөгжүүлэх, хамтран ажиллах зорилготой Япон ба Монгол компаниуд энэхүү форумд оролцох бөгөөд экспорт импортыг өргөжүүлэх, ICT болон мэдээллийн технологи, хөдөө аж ахуй, нээлттэй инновац, аялал жуулчлал зэрэг сэдвүүдээр илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөх юм. (*Форум Монгол-Япон синхрон орчуулгатай явагдана.)
Зохион байгуулагчдын зүгээс форумын үеэр бизнес уулзалтуудыг аль болох үр дүнтэйгээр зохион байгуулахад туслахаар орчуулагч нарыг ажиллуулах бөгөөд форумд оролцогч компаниудын мэдээллийг урьдчилан гарын авлага болгон бэлтгэн гаргахаар төлөвлөж байгаа тул уг гарын авлагад өөрийн аж ахуй нэгжийн танилцуулгыг багтаахыг хүсвэл аль болох эрт бүртгүүлэхийг хүсье.
(Гарын авлагад тусгагдах компанийн тоо хязгаартай тул тоо бүрдсэн тохиолдолд бүртгэлийг хаахыг анхаарна уу.)
Гарын авлагад компаниа бүртгүүлэх: ~2024 оны 8 сарын 11-ний Баасан гараг хүртэл.
Нэтворкинг хүлээн авалт:
Тус форумын хүрээнд хоёр орны зочид төлөөлөгчид нэтворкинг хийх боломжтой хүлээн авалтыг төлөвлөж байна.
Хүлээн авалтын такс: ₮120,000 (нэг хүний согтууруулах ундаа багтаагүй такс)
*Хүлээн авалтад оролцох хүний тоо хязгаартай тул та аль болох эрт бүртгүүлээрэй.
Бүртгэл: https://forms.gle/SPQPBrCzw41dGDMt6
Бизнес Форум
Хэзээ: 2024 оны 8-р сарын 19 (Даваа), 09:00 – 18:00 (Бүртгэл 08:30 цагаас)
Хаана: Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Их Танхим
Хүлээн авалт
Хэзээ: 2024 оны 8-р сарын 19 (Даваа), 19:00 – 21:00 (Бүртгэл 18:30 цагаас)
Хаана: Ойролцоох газарт
Ерөнхий зохион байгуулагч:
Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА),
Нийслэлийн Бизнес Инновац Хөгжлийн Газар,
Монгол Японы Хүний Нөөцийн Хөгжлийн Төв,
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим,
Монгол дахь Японд сургууль төгсөгчдийн нийгэмлэг (ЖУГАМО)
Хүнсний Хувьсгал ТББ
Монголын Кайзэн холбоо
Монгол дахь Японы худалдааны танхим/Japanchamber.mn/
Форумтай холбоотой мэдээллийг доорх хаягаас авна уу:
“Монгол-Япон Бизнес Форум 2024” зохион байгуулах ажлын алба
E-mail: mj.businessforum@gmail.com