“GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес экспо нь Улаанбаатар хотын хэрэглэгчдэд Япон бараа бүтээгдэхүүнийг танилцуулдаг нэгдсэн үзэсгэлэн бөгөөд Япон бизнес, соёл, үйлчилгээг танилцуулж, Монгол-Японы бизнес эрхлэгчдийн уулзах цэг болдог арга хэмжээ юм.
Өнгөрсөн жил “GOLDEN WEEK-2023” Монгол-Японы бизнес экспо II нь 2023 оны 6-р сарын 9-11-ний өдрүүдэд “Мишээл экспо” ОУХТ-д маш амжилттай зохион байгуулагдсан. Хоёр дахь удаагийн зохион байгуулалтад хамтран ажилласан 6 ивээн тэтгэгч компани, 7 дэмжигч байгууллага, оролцогч 42 байгууллага, Япон улсаас оролцсон 3 компанидаа маш их баярлалаа. Бидний экспог тус өдрүүдэд 10,500 хүн зорин ирж, 3000 гаруй худалдан авалт хийж байсан нь тэр хэрээр япон бараа бүтээгдэхүүнийг сонирхогчид байгааг илэрхийлсэн.
Мөн ЖАЙКА-ийн Монгол дахь оффисоос зохион байгуулсан Японы ICT салбарын 20 орчим компани тус үзэсгэлэнг үзэж, нээлтэд оролцон, “Re-Net” хүлээн авалт, нэтворкинг үйл ажиллагаанд оролцлоо.
Тус Japan Chamber нь энэхүү экспог жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд 2024 онд 3 дахь удаагаа зохион байгуулагдах “GOLDEN WEEK-2024” Монгол-Японы Бизнес экспо III нь хоёр орны бизнес эрхлэгчдэдээ зориулж олон тулгуурт хамтын ажиллагааг бий болгож, илүү олон бизнесийн байгууллагуудын оролцоог хангасан, Монгол хэрэглэгчдэд төрөл бүрийн япон бараа, үйлчилгээг нэг дор танилцуулж, худалдан авах, үйлчлүүлэх боломжийг олгох юм.
- ХЭЗЭЭ: 2024 оны 5-р сарын 10-12 өдрүүдэд,
- ХААНА: “МИШЭЭЛ ЭКСПО” ОУХТ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Тус экспо нь доорх агуулгын хүрээнд зохион байгуулагдах бан үзэсгэлэн худалдаанаас гадна бизнес семинар, бизнес мачинг уулзалтууд болно. Мөн тус үзэсгэлэнгийн сүүлийн өдөр “ЯПОН СОЁЛЫН ӨДӨРЛӨГ” болох тул та бүхэн гэр бүлээрээ хүрэлцэн ирээрэй.
ХӨТӨЛБӨР:
2024.5.10-12: Үзэсгэлэн худалдаа 3 өдөр, Business Expo LIVE
2024.5.10: Экспо нээлт, Бизнес уулзалт, Япон “Цайны ёслол”
2024. 5.10, 18:30~21:00: “Re-Net” Хүлээн авалт (такстай)
2024.5.11: Бизнес семинар:”Японд хэрхэн бизнес хийх вэ?”,Япон “Цайны ёслол”, Бүтээгдэхүүний танилцуулга, арга хэмжээ
2024.5.12: Япон соёлын өдөрлөг/Цайны ёслол, Икэбана, Хүүхдийн сүмо, Ёсакой бүжиг, Cosplay, “Го” даам, Шёоги бусад/
ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАЛБАЙН ЗУРАГ:
ПАВИЛЬОН СОНГОЛТ, ТҮРЭЭС
“GOLDEN WEEK” экспо нь үзэсгэлэнгийн павильон нь 4 сонголттой байгаа. Хэмжээ нь 6 м2, 9 м2, 12 м2, 18 м2 бөгөөд доорх зургаар төлөөлүүлэн орууллаа.
Павильоны байршил нь түрүүлж захиалга өгсөн оролцогч байгууллагууд нь сонгох дарааллаар тогтоно. Павильон хэмжээний хувьд 6 м2 (1.200.000₮/3 өдөр) болон 36 м2 гэх мэт хэмжээг өөртөө тохируулан нийлүүлж, түрээслэх боломжтой.
Павильон-1: 9м2 (3х3м, ө-2.7м)/ 2 ширээ, 2 сандал,2 ханын гэрэл/
ҮНЭ: 1.620.000 ₮/3 өдөр
Павильон-2: 12м2 (4х3м, ө-2.7м) /2 ширээ, 3 сандал, 3 ханын гэрэл/
ҮНЭ: 2.400.000₮/3 өдөр
Павильон–3: 18м2 (6х3м, ө-2.7м) /3 ширээ, 4 сандал, 4 ханын гэрэл/
ҮНЭ: 3.000.000 ₮/3 өдөр
Харилцагч, бизнес эрхлэгч та бүхнийг “GOLDEN WEEK-2024” эксподоо бүртгүүлж, оролцохыг урьж байна.
Тус экспод оролцогчдыг 2024.04.15 хүртэл бүртгэл явагдах бөгөөд улам олон байгууллагын хамтын ажиллагаатай, маш үр дүнтэй, олон үзэгч, иргэд хүрэлцэн ирсэн арга хэмжээ болгохоор хичээн ажиллаж байна.
ХОЛБОО БАРИХ:
Утас: 94001377, 99102632, 99103264
Цахим шуудан: info@japanchamber.mn, goldenweekexpo@gmail.com
Та оролцогчоор бүртгүүлэхдээ дээрх мэйлрүү өөрийн компанийн нэр, регистрийн дугаар, хаяг, лого, бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг бичихээс гадна үзэсгэлэнгийн павильоноо 1,2,3 сонголттойгоор павильоны дугаарыг бичээд илгээгээрэй. Таны сонгосон павильоныг өөр газраас түрүүлээд сонгосон байвал бид тантай зөвлөлдөж, дараагийн сонголтыг хийхэд нь туслах болно.
“GOLDEN WEEK-2023” БИЗНЕС ЭКСПО-ийн зургуудаас үзнэ үү.