Тус танхимын зүгээс Монгол улсаас Япон улсруу экспорт хийх боломжийн хүрээнд хоёр орны хооронд байгуулагдсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр”-ийн хэрэгжилтийн өнөөгийн байдал сэдвийн хүрээнд ЭЗХЯ, ЖДҮГ болон Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага(ЖАЙКА)-ын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр экспортын чиглэлтэй бизнесийн мэргэжлийн холбоодын төлөөллийг урин бодит жишээ болон экспортод тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх арга замын талаар, ЖДҮ-ийн газраас компаниудаа хэрхэн дэмжиж байгаа талаар олон талаас нь ярилцлаа. Мөн Зөгийн балны экспортын жишээ судалгааг ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа жишээг ярилцлаа.