2022 он бол Монгол-Япон хоёр орны дипломат харилцааны 50 жилийн ой тохиосон ойн жил байлаа. Энэхүү ойг тохиолдуулан Монгол дахь Японы худалдааны танхим байгуулагдаж, хоёр орны эдийн засаг, бизнесийн харилцааг дараагийн түвшинд гаргаж, хөгжүүлэх зорилготой ажиллаж байгаа билээ.
Бидний хувьд 2022 онд “Golden week” Монгол-Японы бизнес экспог зохион байгууллаа. Тус экспод оролцогч байгууллагуудын хүсэлтээр хойшид уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
Ирэх 2023 онд танхимын зүгээс уламжлал болгон бизнес экспогоо зохион байгуулж, мөн Япон улсруу бизнес аялал, бизнес уулзалт, семинар зэргийг зохион байгуулах бөгөөд хоёр орны хооронд бизнес эрхлэгчдээ дэмжин ажиллаж, худалдааны эргэлтийг сайжруулах, хөрөнгө оруулалтыг дэмжин, гишүүн байгууллагууддаа хүрч ажиллахаар төлөвлөж байна.
ТА БҮХЭНДЭЭ ШИНЭ ОНЫ МЭНД ДЭВШҮҮЛЖ
БИЗНЕСИЙН ӨНДӨР АМЖИЛТ ХҮСЬЕ!