“GOLDEN WEEK” Монгол-Японы бизнес экспо нь хоёр орны хооронд бизнес эрхлэгч аж ахуй нэгжүүдийн оролцдог, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд Япон бизнес, бараа бүтээгдэхүүн, соёл, үйлчилгээг танилцуулж, Монгол-Японы бизнес эрхлэгчдийн уулзах цэг болдог. Хэрэглэгчдэд төрөл бүрийн Япон бараа, үйлчилгээтэй нэг дор танилцаж, худалдан авах, үйлчлүүлэх боломжийг олгодог.
Энэ жил тус экспо нь 2025 оны 6-р сарын 13-15 өдрүүдэд 4 дэх удаагаа болох бөгөөд урин дулаан цагт анх удаа гадаа, задгай талбайд зохион байгуулагдах гэж байна.
ХЭЗЭЭ : 2025 оны 6-р сарын 13-15 өдрүүдэд
ХААНА : FOUNTAIN SQUARE (Улсын их дэлгүүрийн урд байрлах усан оргилуур буюу фонтан талбай)