Япон улсын Осака хотод Азидаа тэргүүлэх эмийн тоног төхөөрөмж, үйлдвэрлэл, сэргээн засах эмчилгээ, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмжийн “INTERPHEX Week Osaka 2023” үзэсгэлэн нь 2023 оны 3-р сарын 8-10-ны өдрүүдэд 9 дэх удаагаа зохион байгуулагдлаа.
Үзэсгэлэнд 350 гаруй компани оролцож, өөрсдийн шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ, мөн судалгааны үр дүнгүүдээ танилцуулсан бөгөөд Японы дотоодын төдийгүй Азийн олон орноос тухайн салбарын үйлдвэр, аж ахуй нэгжүүдийн 25000 гаруй хүн ирж үзсэн том арга хэмжээ боллоо.
Тус “INTERPHEX Week” үзэсгэлэнд Монголоос төр, хувийн хэвшлийн нийлсэн 20 орчим байгууллагын нийт 30 хүний бүрэлдэхүүнтэй очиж оролцлоо.
Энэ үеэр бид шинэ эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд, ололт амжилттай танилцахаас гадна, эм үйлдвэрлэгчидтэй уулзалтууд бизнесийн хамтын ажиллагааны санал солилцож, хамтын ажиллагааны боломжуудыг эрэлхийллээ.
Түүнчлэн Токио хотод шинэ үеийн оношлогоо, эмчилгээний клиник эмнэлэг болон судалгааны лабраторитой танилцах аялал зохион байгуулагдлаа. хийнэг доор дээрх гурван чиглэлийн тус тусын үзэсгэлэн зохион байгуулагддагаараа онцлог юм.