5th “Golden Week – 2026” Монгол-Японы Бизнес өдөрлөг 2026 оны 6 дугаар сарын 5-7-ны өдрүүдэд Хичээнгүй сайд Б.Цэрндоржийн гудамж буюу УИД-ийн замын урд, усан оргилууртай талбай ФОНТАН дээр 3 өдрийн турш амжилттай зохион байгуулагдлаа.

Энэ жил 5 дахь удаагаа зохион байгуулагдсан тус бизнес өдөрлөг нь 2026 оны 6 дугаар сарын 5-д өдөр нээлтээ хийж, нээлтийн ёслолд төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчид, хамтран ажиллагч байгууллагууд болон япон зочид, хэрэглэгч, худалдан авагчдын төлөөлөл оролцов.
Тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус бизнес өдөрлөгийн нээлтийн үеэр зохион байгуулагчид арга хэмжээний зорилго, ач холбогдлыг танилцуулж, Монгол-Японы бизнесийн харилцааг өргөжүүлэх, хоёр орны хооронд бизнес эрхлэгчид, дотоодын үйлдвэрлэгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд шууд хүргэх, япон бизнес комьюнити хөгжүүлэхэд чиглэсэн тус бизнес өдөрлөгийг албан ёсоор эхлүүлэв.
Гурван өдрийн турш болж өнгөрсөн тус бизнес өдөрлөгийн хувьд дараах онцлох тоонуудыг танилууцлъя.
- Оролцсон байгууллага: 42
- Нийт зочин, худалдан авагч, үзэгч: 23,000+
- Нийт худалдан авалтын тоо: 7200+ /давтагдсан тоогоор/
- Нийт борлуулалт: 350,000,000 төгрөг+
- Хамтран зохион байгуулагч: 1 байгууллага
- Ивээн тэтгэгч: 5 байгууллага
- Дэмжигч: 2 байгууллага
- Тухайлсэн арга хэмжээг дэмжигч, ивээн тэтгэгч: 11 байгууллага, 1 хувь хүн
- Косплэй тэмцээний оролцогч: 46 багийн 60+ оролцогч
- Японы цайны ёслолын төлөөлөгч: 8 зочин
- Японы “Икебана” цэцэг амилуулах урлаг: 1 зочин
- Японы урлагийн төлөөлөл: 1 дуучин
Түүнчлэн бизнес үзэсгэлэнгийн зэрэгцээ Монгол дахь Японы худалдааны танхимаас тогтмол зохион байгуулдаг “Re-Net” бизнес нетворкинг уулзалт, хүлээн авалт болж төр засгийн төлөөлөл, гадны зочид, хамтрагч, дэмжигж байгууллагуудын төлөөлөл, спонсор компаниуд болон оролцогч компаниудын удирдлагууд оролцлоо. Тус бизнес уулзалтаар үндэсний үйлдвэрлэгчид хэрхэн Япон улсын зах зээлд гарах вэ, бодит боломжийн талаар санал солилцож, цаашид энэ чиглэлд тусгайлсан уулзалтуудыг хийхээр боллоо.
Түүнчлэн Монгол-Японы соёлын дэд арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа.


Тус бизнес өдөрлөгийг зорин ирсэн иргэд, худалдан авагчид япон соёлоос суралцах, танилцах, хүртэх, амтлах, оролцох боломжууд гарч, олныг хамарсан арга хэмжээнүүдэд оролцлоо. Жишээ нь, Японы уламжлалт цайны ёслол, Икэбана буюу цэцэг амилуулах урлаг, Косплэй арт буюу Япон орчин үеийн поп соёлын тэмцээн болон Монгол бичгийн уран бичлэг, Япон үндэсний хувцас өмсөж үзэх зэрэг олон арга хэмжээнүүд боллоо.


Тус танхим нь бизнесийн харилцааг хөгжүүлэхээс гадна соёлоор дамжуулан гүн бат нутагшуулах, харилцан бие биенээ ойлгох олон талт боломжуудыг нэг дор бүрдүүлж, нэгдмэл арга хэмжээ болгон зохион байгуулахаар зорьдог бөгөөд амжилттай
