
Аливаа бизнест GEN Z үеийн залуусын оролцоо, идэвх санаачилга, зохион байгуулалт, манлайллаас гадна мөн тэднийг хэрэглэгчийн хувьд хэрхэн өөрсдийн бизнест татах вэ гэдгээс хамаарах нь их болж байна. Энэ хамаарал хойшид бүр ч их болно.
Та бизнесээ явуулахад өдөр тутамд тулгардаг олон асуудлын нэг нь ажиллах хүчин. Тэр тусмаа Монголын нөхцөлд АЖИЛЛАХ ХҮЧНИЙ асуудал маш том орон зай эзэлдэг. Орчин үед хиймэл оюун(AI)-ий ачаар ажлын бүтээмжийг нэмэгдүүлж болж байгаа ч ажиллах хүчийг бүрэн орлуулах боломжгүй гэдэг нь гашуун үнэн. Нөгөө талд ХЭРЭГЛЭГЧгүйгээр бизнес орших боломжгүй. Монгол улс залуучуудын орон.
Харин өнөөдрийн залуучуудыг бид Gen Z үеийхэн гэж тодорхойлж байгаа. Тэд АЖИЛЛАХ ХҮЧ, тэд ХЭРЭГЛЭГЧ.
- Харин таны бизнест тэдний орон зай хэр их байдаг вэ?
- ХЭРЭГЛЭГЧ талаасаа, АЖИЛЛАХ ХҮЧИН талаасаа?
- Тэднийг тогтвортой ажиллуулах боломж юу вэ?
- Нөгөө талаас тогтвортой хэрэглэгч байлгахын тулд та яах вэ?
Эдгээр олон асуулт тантай өдөр тутам тулгардаг бол бүгдээрээ “GEN Z үеийг ойлгох” зайлшгүй шаардлага байна гэсэн үг. Монгол дахь Японы худалдааны танхимаас хүний нөөцийн салбар болон хэрэглэгчийн туршлага талын экспертүүдийг урьж, хамтдаа “RE-NET: GEN Z үеийг ойлгох нь” сэдвээр ярилцахаар боллоо.
Бидний зочин илтгэгчид:
- Б.Мөнхцэцэг, Монос Групп ХХК-ийн Хүний нөөцийн хариуцсан захирал,
- Сэдэв: “The Gen Z Workplace”
- Э.Майсүрэн, Ти Эм Рэбэрү ХХК-ийн Co-founder & CEO,
- Сэдэв: “GenZ: Хэрэглэгчийн шинэ үе, бизнесийн шинэ сорилт”
Дээрх зочидсонирхолтой сэдвээр илтгэл тавьж, мөн та бүхэн сонирхсон асуултаа асууж, өөрсдийн бизнес дээр гарч байгаа туршлагаа хуваалцах боломжтой юм.
ХЭЗЭЭ: 2026.10.10, 12:45~
ХААНА: Corporate зочид буудал, 3 давхарын “A” танхимд
Та оролцохыг хүсвэл https://forms.gle/DPtouboZPjdeijgZ8 линк дээр дарж бүртгүүлээрэй.
Бүртгэлийн хураамж: ₮69,000 (Кофе, цай)
Танд хэрэгтэй арга хэмжээ гэж бодвол заавал ирээрэй.